Мекка хотод 1.5 сая ислам шашинтан цуглав
Анд нөхдийн мэдээ
2024-06-13
Саудын Арабын ариун Мекка хотод 1.5 сая ислам шашинтан хаж мөргөл хийхээр цуглалаа. Энэ мөргөл нь исламын шашны таван гол баганы нэг гэгддэг бөгөөд бүх мусульманчууд дор хаяж нэг удаа хаж мөргөл үйлдэх ёстой байдаг. “Saudi Press” агентлагийн мэдээлснээр мөргөлчдийн ихэнх нь Араб, Азийн орнуудаас агаарын тээврээр зорчиж Меккад очжээ. Мөргөл маргааш эхэлж ирэх лхагва гарагт дуусах юм. Өнгөрсөн жилийн хаж мөргөлд хоёр сая хүн оролцсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.