images

Монгол судлаач Шинжааны түүхийн форумд оролцов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-13


   Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Кашгар хотод өчигдөр “Шинжааны түүх ба ирээдүй” сэдэвт олон улсын форум боллоо. Шинжааны соёлын олон янз байдлыг судлах, соёлын солилцоог гүнзгийрүүлэх зорилготой энэ форумыг Минзу, Каши, Бээжингийн их сургууль хамтран зохион байгуулжээ. Форумын дугуй ширээний хэлэлцүүлэгт олон улсын 100 гаруй cудлаач оролцсон байна. Тодруулбал, Шинжааны археологи, түүх, хөгжлийн чиглэлээр судалгаа хийдэг Монгол, Орос, Итали, Казахстан, Узбекистан, Америк, Герман, Унгар, Египет, Австрали зэрэг олон орны судлаачид очиж санал бодлоо солилцсоныг “Синьхуа” агентлаг мэдээлэв. Мөн форумын нээлтэд Узбекистан, Казахстаны дипломат төлөөлөгчид оролцжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.