images

Япон: Сумнаас хамгаалах хантаазны материалаар хийсэн үүргэвч ихэд дэлгэрэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-13


   Японы ажил, аяллын хувцас үйлдвэрлэгч “Workman” компани сум нэвтэрдэггүй хантаазны материалаар сурагчийн үүргэвч хийж хямд үнээр худалдсан нь тус улсад ихэд дэлгэрээд байна. Тус компани хар өнгийн баллистик нейлон материалаар хийсэн сурагчийн үүргэвчээ саяхан худалдаанд гаргасан ч хэдхэн хоногийн дотор ихэнхийг нь борлуулжээ. Улмаар хэрэглэгчийн сэтгэгдэлд дүн шинжилгээ хийж өөр өнгөөр, нэмэлт бүтээгдэхүүнтэй хамт гаргахаар төлөвлөсөн аж. Савхиар хийдэг дөрвөлжин хэлбэртэй сурагчийн цүнхний уламжлалт загварыг өөрчилсөн сумны хамгаалалттай үүргэвчийг 8,800 иен буюу 55 доллараар худалдсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.