images

Христийн шашны хамгийн эртний ном дуудлага худалдаанд оров

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-12


   Христийн шашны хамгийн эртний ном болох “Crosby-Schoyen Codex” өчигдөр “Christie's” дуудлага худалдаанд орлоо. МЭӨ 350-250 оны хооронд египетчүүдийн хэрэглэдэг байсан копт бичгээр папирус модны цаасан дээр бичсэн энэ ном 1950-иад онд олджээ. Дэлхийн хамгийн эртний номуудын нэгд тооцогдох уг бүтээл дор хаяж 3.8 сая долларын үнэ хүрэх ажээ. Энэ талаар “Christie's” компанийн бичгийн дурсгал, номын шинжээч Эугенио Донадони “Эртний Египетийн лам нар улаан өндөгний баяр тэмдэглэхэд энэ номыг ашигладаг байсан” гэсэн байна. Уг кодекс 1981 оныг хүртэл Миссиссиппигийн их сургуульд хадгалагдаж байгаад 1988 онд Норвегийн эртний бичгийн дурсгал цуглуулагч Мартин Шоенд очжээ. Харин өдгөө түүний арвин цуглуулгаас бичгийн дурсгалуудыг дуудлага худалдаанд оруулж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.