Тайванийн “Чингис хаан” бодибилдингийн цомын тэмцээн болов
Анд нөхдийн мэдээ
2024-06-12
Тайваньд жил бүр болдог “Чингис хаан” үндэсний бодибилдингийн цомын тэмцээн энэ сарын 8-9-нд боллоо. Уг тэмцээн дөрөв дэх удаагаа болсон нь энэ бөгөөд тамирчид гурван төрөлд өрсөлджээ. Өнгөрсөн жил тус тэмцээний ялагчид 100 мянган долларын мөнгөн шагнал авч байсан юм. Харин 2022 оны тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 200 гаруй тамирчин оролцож байв. Сонирхуулахад, Тайваньд жил бүр болдог Чингис хааны дурсгалыг хүндэтгэх ёслол дөрөвдүгээр сарын 29-нд болсон билээ. Уг ёслолыг 1951 оноос хойш тасралтгүй 73 жил зохион байгуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.