images

Канчэнжунга оргилд 18 настай хүү гарч дэлхийн дээд амжилт эвдэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-11


   Уулын хөтөчөөр ажилладаг балба хүү Ням Ринжи энэ сарын 8-нд дэлхийн гурав дахь өндөр оргил Канчэнжунгад амжилттай гарлаа. Ингэснээр тэр Канчэнжунга оргилд гарсан хамгийн залуу уулчин болов. Тэрбээр хамтрагч Баасан Норов, Оросын уулчин Алина болон Дэнди, Фүра Цэрэн, Пүрэв Хусан, Ан Тэнжи нарын дөрвөн ширваагийн хамт оргилд гарчээ. Өнгөрсөн жил 17 настайдаа тэрбээр үхлийн уул гэгддэг K2 оргилд гарсан, Эверэстийн оргилд гараад буух замдаа Лхоце оргилд гарсан хамгийн залуу уулчин болсон юм. Ням Ринжи Эверест, Лхоце оргил хооронд 10 цаг явж хүрсэн байна. Мөн хамгийн анх 16 насандаа Манаслуд авирч оргилд нь хүрсэн хамгийн залуу уулчин болжээ. Тэрбээр өдгөө далайн түвшнээс дээш 8000 метрээс өндөрт өргөгдсөн дэлхийн 14 ноён оргилоос ганцхан Шишапанма (8027 метр)-д гараагүй байгаа юм.

Түүний гарсан оргилууд:

Манаслу – 2022 оны наймдугаар сарын 30 (8163 метр)

Эверэст – 2023 оны тавдугаар сарын 24 (8848 метр)

Лхоце – 2023 оны тавдугаар сарын 25 (8516 метр)

Нанга Парбат – 2023 оны зургаадугаар сарын 26 (8126 метр)

Гашэрбрум I – 2023 оны долоодугаар сарын 18 (8080 метр)

Гашэрбрум II - 2023 оны долоодугаар сарын 19 (8034 метр)

Броад оргил – 2023 оны долоодугаар сарын 23 (8051 метр)

K2 – 2023 оны долоодугаар сарын 27 (8611 метр)

Даулагири - 2023 оны есдүгээр сарын 29 (8176 метр)

Чо Оюу – 2023 оны аравдугаар сарын 6 (8281 метр)

Аннапурна – 2024 оны дөрөвдүгээр сарын 12 (8100 метр)

Макалу – 2024 тавдугаар сарын 14 (8485 метр)

Канчэнжунгa – 2024 оны зургаадугаар сарын 8 (8586 метр)

   Ням Ринжи ширваагийн аав нь “14 Peaks Expedition”, “Seven Summit Treks” компанийн эзэн, Эверэстийн оргилд найман удаа гарсан Даш Лакпа ширваа юм. Тэрбээр 2005 онд 19 настайдаа “Эверэстийн оргилд хүчилтөрөгчгүй гарсан хамгийн залуу хүн” гэсэн Гиннесийн дээд амжилтын эзэн болсон ажээ. Даши Лакпа бага насаа өндөр уулын Коши бүсэд сарлаг, хонь, ямаа хариулж өнгөрөөсөн байна. Ингээд 16 насандаа улсынхаа нийслэлд очиж уул, хаданд авирах сургалтад сууж 2004 онд уулын хөтөч болжээ. Тэрбээр Хойд Америкийн Дэнали, Европын Элбрус, Африкийн Килиманжарод гарсан бөгөөд ирээдүйд дэлхийн долоон тивийн ноён оргилд гарах хүслээ биелүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.