images

Олимпын хонхыг Эйфелийн цамхагт гаргав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-10


   Францын Парис хотноо болох зуны Олимпын 33 дахь удаагийн наадмын хонхыг өнгөрөгч баасан гарагт буюу Олимп болохоос яг 50 хоногийн өмнө Эйфелийн цамхагт гаргалаа. Сена мөрөн тийш харсан 135 жилийн түүхт уг цамхгийн өмнөд хэсэгт хонхыг байршуулжээ. Дахин боловсруулсан гангаар 9 метр голчтой, 30 тонн жинтэй хийсэн уг хонхонд суурилуулсан 100 мянган ширхэг гэрлийн шил Паралимпын наадам дуустал шөнө бүр асах гэнэ. Олимпын нээлт долоодугаар сарын 26-ны өдөр болж, Сена мөрний дагуу мянга мянган тамирчин завин дээр суугаад 6 км замыг цуваагаар туулна. Мөн “Төмөр хатагтай” гэгддэг Эйфелийн цамхгийн төмрийн хэлтэрхийг энэ жилийн Олимп, Паралимпын медалийг хийхэд ашигласан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.