images

Хөххотын олон улсын автомашины үзэсгэлэн болж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-10


   Өвөр Монголын нийслэл Хөххотод 16 дахь удаагийн олон улсын автомашины үзэсгэлэн болж байна. Өнгөрөгч баасан гарагт нээлтээ хийсэн уг үзэсгэлэн Хөххотын Олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвийн 70 мянган м.кв талбайд гарч байгаа юм. Анх 2008 онд эхэлсэн энэ үзэсгэлэн өдгөө дэлхийн нөлөө бүхий автомашины арга хэмжээ болж компаниуд шинэ загвар, технологио танилцуулдаг болжээ. Энэ удаагийн үзэсгэлэн маргааш өндөрлөх бол өнгөрөгч жилийнхэд нь дэлхийн автомашин үйлдвэрлэгч 80 компани оролцож 1000 орчим шинэ загвараа танилцуулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.