images

Казах зохиолч Чингис хааны талаар юу гэж бичив?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-07


   Казахстан улс энэ жил Зүчийн улс буюу Алтан ордны улсын 800 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ үйл явдалтай холбогдуулан зохиолч Уларбэк Далейулын бичсэн "Зүчи хаан" роман хэвлэгдэн гарчээ. Романд Тэмүжиний бага насыг өгүүлсний зэрэгцээ, мэргэдэд олзлогдсоны дараа Бөртэ хатнаас төрсөн ууган хүү Зүчи Чингис хааны төрсөн хүү мөн эсэхийг хөндсөн байна. Мөн Тэмүжиний эгч Тэмүлүн Зүчийг өсгөлцөж, сайн харваач байсан тэрбээр хүүг багаас нь дайчин эр болгон өсгөсөн хэмээжээ. Ингэхдээ, Өүлэн, Бөртэ хатан, Тэмүлүн гурвыг Зүчийг өсгөсөн гурван ээж хэмээн бичсэн байна. Чингис хаан 1207 онд Байгал нуур орчмыг байлдан дагуулахаар Зүчийг илгээсэн бөгөөд тэнд Алтан ордны улсыг байгуулах суурь тавигдсан, харин Чингис хаан өөрөө Хорезмын шахыг буулган авсны дараа ууган хүүдээ Эрчис мөрнөөс Ижил хавийг хүртэлх өргөн уудам нутгийг захируулахаар өгснөөр Зүчи хаан Эрчис мөрний савд их ордоо байгуулсныг өгүүлжээ. Зохиолч У.Далейулы романыхаа нээлтэн дээр "Зүчийн улсыг түрэг хэлтнүүд бүрдүүлсэн бөгөөд бүрэлдэхүүнд нь байсан овог аймгууд хожим нэгдэн казах үндэстэн болсон” хэмээн хэлснийг "Kazinform" мэдээллийн агентлаг уламжилсан байна.  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.