III Чарльз хааны хийсэн ямааны баримал 8500 паундын үнэ хүрэв
Анд нөхдийн мэдээ
2024-06-07
Их Британийн хаан III Чарльзийн 55 жилийн өмнө буюу 20 настай байхдаа шавраар хийсэн ямааг мягмар гарагт дуудлага худалдаанд орууллаа. Канадын иргэн Рэймонд Паттэн гэдэг хүнд байсан уг бүтээл 8500 паундын үнэ хүрсэн байна. Кэмбрижэд тогоочоор ажилладаг байсан нагац эгч нь Р.Паттэнд ямааг 21 насны төрсөн өдрөөр нь бэлэглэсэн бөгөөд “Үүнийг ханхүү Чарльз хийсэн юм” гэж хэлсэн байна. Р.Паттэн “Нагац маань Чарльз ханхүүг ирээдүйд хаан болно гэж итгэж байсан юм. Би энэ ямааг насан туршдаа нандигнан хадгалж ирлээ” хэмээн BBC агентлагт ярьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.