images

Энэтхэгийн сонгуульд Нарендра Моди гурав дахь удаагаа ялав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-05


   Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модийн удирддаг Bhartiya Janata” нам парламентын ээлжит сонгуульд ялалт байгууллаа. Ингэснээр тэр гурав дахь удаагаа сонгуульд ялж, парламентад сонгогдов. Н.Моди ийнхүү ажлаа үргэлжлүүлэн хийх нь тодорхой болсон ч нам нь амлаж байсан шигээ олонхын суудал авч чадсангүй. Энэтхэгийн парламент 543 гишүүний суудалтай бөгөөд BJP нам энэ удаагийн сонгуулиар 400 гаруй суудал авах зорилт уриа дэвшүүлсэн юм. Гэвч  240 суудал авсан бол Энэтхэгийн үндэсний конгресс 99, бусад нам 204 суудал авчээ. Харин эвслүүдээс Үндэсний ардчилсан эвсэл 293 суудал авч олонхыг бүрдүүллээ. Мөн INDIA эвсэл 234, бусад нь 16 санал авчээ. Тус улсын сонгууль дөрөвдүгээр сарын 19-нд эхэлж зургаадугаар сарын 1-ний хооронд долоон үе шаттай болсон бөгөөд нэг тэрбум орчим сонгогчоос 643 сая нь саналаа өгсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.