Японы хааны гэр бүл Их Британийн хааныд зочилно
Анд нөхдийн мэдээ
2024-06-04
Японы Засгийн газар өнөөдөр хаан Нарүхито, хатан Масако нарыг энэ сарын 22-29-нд Их Британид төрийн зочноор айлчлахыг зөвшөөрлөө. Уг айлчлалыг 2020 онд хийхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас өнөөг хүртэл хойшилсон байна. Тэд Их Британийн хааны гэр бүлийнхэнтэй үдийн зоог барих, зургаадугаар сарын 25-нд Вэстминстэрт Нэр нь үл мэдэгдэх дайчдын дурсгалд цэцэг өргөх, Бакингэмийн ордонд III Чарльз хааны хүлээн авалтад оролцох төлөвлөгөөтэй аж. Мөн Виндзорын ордонд зочилж, ханхүү Филипп, хатан хаан II Элизабэтийн булшинд цэцэг өргөх юм байна. Улмаар хаан, хатан хоёр хоёул сурч төгссөн Оксфордын их сургуульдаа зочилж, Лондон дахь Хааны ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг үзэх гэнэ. Их Британид хийх энэ аялал хаан Акихитогийн 1998 онд хийсэн айлчлалаас хойш анхных нь болж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.