images

“Chang'e-6” аппарат сарнаас дэлхий рүү хөдөллөө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-04


   Өнгөрөгч ням гарагийн өглөө сарны цаад талд буусан Хятадын “Chang'e-6” аппарат төлөвлөгөө ёсоор хоёр хоногийн хугацаанд дээж цуглуулаад өнөө өглөө саран дээрээс хөөрч тойрог замд нь орлоо. Ингэснээр Хятад улс дэлхийд анх удаа сарны цаад талаас дээж амжилттай цуглуулав. Гадаргууг өрөмдөх, ил хөрсийг шууд авах гэсэн хоёр аргаар уг дээжийг өөр өөр газраас цуглуулсан байна. Мөн сарнаа явагчид суурилуулсан зургийн аппарат, сарны хөрсний бүтэц тодорхойлогч, эрдэс бодис шинжлэгчүүд дээж цуглуулах үйл явцтай нэгэн зэрэг ажиллан үүрэг гүйцэтгэжээ. Дээж цуглуулж дууссаны дараа сарнаа явагч уг байсан газраа Хятадын далбааг мандуулсан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.