Төвөдийн гадаад худалдаа 201 хувиар өсөв
Анд нөхдийн мэдээ
2024-06-04
Хятадын Төвөдийн өөртөө засах орны гадаад худалдаа энэ оны эхний дөрвөн сард 384 сая доллар болж өмнөх жилийн мөн үеийнхээсээ 201 хувиар өссөнийг Лхас хотын Гаалийн газар мэдээллээ. Тухайлбал, импорт нь 45 сая доллар болж 213, экспорт нь 338 сая доллар болж 201 хувиар өссөн бол худалдааны тэнцэл нь 2.9 сая долларын эерэг дүнтэй гарчээ. Төвөд бараа бүтээгдэхүүнээ Европын холбоо, АСЕАН, Бүсийн эдийн засгийн түншлэлийн хамтын ажиллагаатай орнуудад нийлүүлсэн байна. Гадаадад нийлүүлдэг гол бараа нь механик, цахилгаан бараа бол гадаадаас өндөр технологийн бүтээгдэхүүн авдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.