images

Токиогийн их сургуулийн төлбөр нэмэгдсэнийг оюутнууд нь эсэргүүцэж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-04


   Токиогийн их сургууль сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа нэг жилийн сургалтын төлбөрөө дунджаар 100 мянган иен буюу 635 доллароор нэмлээ. Энэ шийдвэрийг тавдугаар сарын 16-нд дотоод сүлжээгээрээ дамжуулан оюутнууддаа мэдэгджээ. Улмаар 2025 оны хичээлийн жилээс эхлэн докторын төлбөрийг 3310, магистрын төлбөрийг 3410 доллароор нэмэхээр болсон байна. Тус сургуулийн одоогийн төлбөр нь 535800 иен бөгөөд энэ нь Японы Боловсролын яамнаас улсын их сургуулиудын сургалтын төлбөрт тогтоосон стандарт хэмжээ аж. Иймд суралцагчид нь “Оюутнуудаа сонс” гэсэн уриа гарган эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэд “Хэрэв Токиогийн их сургууль төлбөрөө нэмбэл энэ жишиг улс даяар тархана. Одоо л зогсоох хэрэгтэй” гэжээ. Энэ тэмцэлд оюутны холбооныхон идэвхтэй оролцон цахим санал асуулга явуулж гарын үсэг цуглуулан сургуулийн удирдлагуудтай нүүр тулан уулзаж асуудлаа шийдэхийг эрмэлзэж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.