images

Японы гүнж 101 нас хүрлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-04


   Японы 124 дэх эзэн хаан Хирохитогийн (1901-1989) бага дүү, ханхүү Микасагийн бэлэвсэн эхнэр, гүнж Юүрико өнөөдөр 101 нас хүрлээ. Одоогийн эзэн хаан Нарүхитогийн хамгийн том нагац эгч болох тэрбээр хааны гэр бүлд багтдаг хүмүүсээс хамгийн өндөр настай нь болж байна.  Тэрбээр өнгөрөгч гуравдугаар сарын эхээр уушгины өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн юм. Түүнийг сайн асарч тойлж байгаа, биеийн байдал нь хэвийн хэмээн Эзэн хааны мэдээллийн агентлагаас мэдээлсэн байна. Ханхүү Микаса 1941 онд Юүрикотой гэрлэж, 2016 онд 100 насандаа таалал төгсжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.