images

Эрүүл мэндийн салбарынхныг Харвардын хөтөлбөрт хамруулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-21


     Өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон НҮБ-ын ус ариун цэврийн байгууламж хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Батнасанг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр “Хүүхдэд ээлтэй орон нутаг” төслийн ажлыг эрчимжүүлж, 21 аймгийн бүх сумдын эмнэлгийг нарны эрчим хүчээр хангах, эко ариун цэврийн байгууламжтай болгохоор хэлэлцэж тохиролцсон байна. Өмнө нь энэ төслийг Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгийн 20 гаруй сумдад хэрэгжүүлж, ариун цэврийн байгууламжтай болгосон юм. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас нийгмийн эрүүл мэндэд аюул учирч болзошгүй үед ажиллах эрүүл мэндийн салбарынхныг Харвардын хөтөлбөрт хамруулах тодорхой хэмжээний санхүүжилтийг шийдсэнээ дуулгажээ. Энэхүү хөтөлбөрт хамрагдах оролцогчдыг тун удахгүй  нийтэд ил тод байдлаар сонгон шалгаруулах юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.