Мексикийн ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн сонгогдлоо
Анд нөхдийн мэдээ
2024-06-04
Мексикийн ерөнхийлөгчийн сонгуульд Клаудиа Шайнбаум ялж тус улсын 200 жилийн түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч боллоо. Тэрбээр сонгуулийн дүнг сонссоныхоо дараа “Энэ ялалт бол эх нутгийг минь бидэнд бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн эр зоригтнууд, сая сая ээж, сая сая бүсгүйчүүдийн ялалт” гэжээ. Мөн “Мексик бол сонгуулиа амар тайван хийж чаддаг ардчилсан орон гэдгийг та бид дэлхийд харуулж чадлаа” гэсэн байна. К.Шайнбаум сонгогчдын 58.3-60.7 хувийн саналыг авсан байна. К.Шайнбаумын нам өдгөө тус улсын парламентын олонхыг бүрдүүлж буй эрх баригч нам юм. К.Шайнбаум цаг уур судлаач мэргэжилтэй, багийн ажлаараа Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн бөгөөд 2018-2023 онд Мехико хотын захирагч байжээ. Тэрбээр ерөнхийлөгчийн ажлаа аравдугаар сарын 1-нд хүлээн авч зургаан жил төр барина. Тус улсын Үндсэн хуулиар ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулахыг хориглодог. Мөн энэ удаагийн сонгуулийн хоёр гол өрсөлдөгч эмэгтэй байснаараа онцлог болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.