images

Хятадын хөөргөсөн аппарат сарны цаад талд амжилттай буулаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-03


   Тавдугаар сарын 3-нд хөөргөсөн Хятадын “Chang'e-6” сарны аппарат ням гарагийн өглөө сарны цаад талд амжилттай буулаа. Тус улсын Үндэсний сансар судлалын захиргаанаас мэдээлснээр аппарат хоёр өдрийн дотор сарны Өмнөд туйлаас дээж цуглуулах ажээ. Өөрөөр хэлбэл, гол даалгавруудаа ухаалгаар гүйцэтгэж, маш хурднаар дээж цуглуулаад эх дэлхий рүү буцаж ирнэ. Нийт 53 хоногийн хугацаанд даалгавраа биелүүлэх төлөвлөгөөтэй дэлхийгээс ниссэн бөгөөд өнөөдөр 30 дахь хоногтоо явж байна. Харин маргааш сарны Өмнөд туйлаас хөөрч 22 хоног явсны дараа дэлхийн агаар мандалд орж ирээд Өвөр Монголын нутагт бууна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.