images

Өвөр Монголын Улаан сухай нуурт ягаан нал шувуу үзэгджээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-03


   Халуун орны буюу тропикийн шувуу болох ягаан нал (фламинго) шувуу Өвөр Монголын Улаан сухай нуурт анх удаа харагджээ. Тус нуурт 2000 онд 185 зүйлийн шувуу очдог байсан бол өдгөө 260 орчим болж төрөл зүйл нь нэмэгдсэн байна. Хятадын нэгдүгээр зэргийн улсын тусгай хамгаалалттай Улаан сухай нуур нь Шар мөрний сав газрын хамгийн том нуур ажээ. Мөн Бээжин, Тяньжинд очих шар шороон шуурганаас хамгаалах байгалийн саад болдог байна. Монголд ягаан нал шувуу үзэгдсэнийг Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын дарга Ж.Төмөрсүх анх 1984 онд харж, бүртгэлд оруулсан байдаг. Мөн шувууны гэрэл зурагчин Л.Жаргалсайхан 2016 онд Архангай аймгийн Өгий нуурын ойролцоо ягаан нал харж гэрэл зургийг нь авсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.