images

85 настай эмэгтэй дөрөв дэх их сургуулиа төгслөө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-03


   Английн иргэн Люсиль Тэрри 85 насандаа дөрөв дэх их сургуулиа төгслөө. Тэрбээр анх 1962 онд Манчестэрийн их сургуулийг эм зүйч мэргэжлээр төгссөн бол гурав, дөрөх дэх зэргээ “The Open” их сургуульд хамгаалжээ. Багшаар ажиллаж байсан Л.Тэрри энэ удаа шашин, философи, ёс зүйн чиглэлээр судалгаа хийж боловсролын зэрэг авав. Тэрбээр энэ талаараа “Хэдхэн хоногийн өмнө охин минь надаас “Та юу хийх дуртай вэ?” гэж асуусан. Би сурах дуртай. Сурах надад ер хэцүү биш” гэж ярьсан байна. Мөн “Би тийм ч ухаантай хүн биш. Сурлагаараа толгой цохьдоггүй, A авахаар байсан ч чадаагүй. Би зүгээр л дундаж сурлагатан” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.