Сүпер модель эгч дүү хоёр эх орондоо нэг сая доллар хандивлалаа
Анд нөхдийн мэдээ
2024-06-03
Палестин гаралтай, АНУ-ын сүпер моделиуд болох Жижи Хадид, Белла Хадид нар дайны хөлд нэрвэгдсэн эх орондоо тусламж болгон нэг сая доллар хандивлалаа. Б.Хадидын төлөөлөгчийн хэлснээр тусламжийг Газын зурваст хүнд нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлд тусалдаг дөрвөн хүмүүнлэгийн байгууллагад тэгш хуваарилан өгсөн байна. Тодруулбал, “Heal Palestine”, Палестиний хүүхдийн тусламжийн сан, “World Central Kitchen”, НҮБ-ын Тусламж, ажлын агентлаг эгч дүү хоёрын хандивыг хүлээн авчээ. Алдарт моделиудын аав нь Палестиний үл хөдлөх хөрөнгийн бизнесмэн Мохамэд Анвар Хадид юм. Түүний таван хүүхэд Израиль-ХАМАС-ын дайн эхэлснээс хойш үг, үйлдлээрээ эх орноо үргэлж дэмжиж байгаа билээ. Тухайлбал, өнгөрөгч дөрөвдүгээр сард Алана Хадид палестинчуудад зориулсан кино бүтээх, түгээх, санхүүжүүлэх компани байгуулж "Walled Off" баримтат кино бүтээсэнд бага дүү Анвар Хадид нь продюсерээр ажилласан юм. Б.Хадид өнгөрөгч сард болсон Каннын кино наадмын улаан хивсний ёслолд үндэсний хувцсаа өмсөж оролцсон бол Ж.Хадид цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлсээр байгаа билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.