images

Брэд Питтийн охин аавынхаа овгоос татгалзав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-03


   Холливүүдийн жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нарын охин Шило Жоли-Питт нэрнээсээ аавынхаа овгийг хасуулах өргөдөл шүүхэд гаргалаа. Тэрбээр өнгөрөгч долоо хоногийн даваа гарагт буюу тавдугаар сарын 27-нд 18 нас хүрсэн даруйдаа шууд Лос Анжелес хотын дээд шүүхэд өргөдөл өгөв. Түүний бүтэн нэр нь Шило Ноувэл Жоли-Питт бөгөөд Шило Ноувэл Жоли болгохыг хүсчээ. Тэрбээр хоёр жүжигчний зургаан хүүхдийн дундах, төрсөн гурвынх нь том нь юм. Түүний эгч дүүс өмнө нь Питт овгоосоо татгалзаж буйгаа зарлаж байсан ч албан ёсоор шүүхэд хандсан анхны хүүхэд нь Шило болж байгаа аж. Тухайлбал, өргөмөл охин Захара нь коллежийнхоо клубын танилцуулга дээр өөрийгөө Захара Марли Жоли гэсэн бол ихрийн өрөөсөн, 15 настай Вивиннэ “The Outsiders” киноныхоо танилцуулга дээр Питт овгоо хасаж бичүүлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.