images

Төвөд гөрөөсний нүүдлийн оргил үе эхэллээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-31


   Хятадын Хөхнуур мужийн Хөх шил байгалийн цогцолбор газарт төвөд гөрөөс буюу оронго олноор нүүдэллэн очиж байна. Жил бүрийн 5-6 дугаар сард тус цогцолбор газарт Төвөд, Шинжаан Уйгураас хэдэн мянган хээлтэй гөрөөс очиж төллөөд наймдугаар сард буцаж нүүдэг. Оронго гөрөөсний дийлэнх нь цогцолбор газрын төвд орших Зонаг нууранд цугладаг ажээ. Энэ жилийн нүүдэл нь тавдугаар сарын 7-нд эхэлж өдгөө оргил үе нь эхэлсэн байна. Нүүдлийн оргил үед өдөр бүр 800 гаруй гөрөөс Чинхай-Төвөдийн хурдны замаар хөндлөн гардаг аж. Улмаар замын хүмүүс тэднийг ажиж, замаар гарч дуусахыг нь хүлээн автомашинууд дугаарлан зогсдог байна. Өнөөдөр Хятадаас гадна Энэтхэгийн Ладагт нийт 80 мянган толгой оронго гөрөөс бий бөгөөд хулгайн ан, уул уурхай, малын бэлчээрийн тэлэлтээс болж цөөрсөөр байгаа тул Олон улсын Улаан номд оруулжээ.    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.