Шинжааны цөлд будаа тариалж эхний ургацаа хураажээ
Анд нөхдийн мэдээ
2024-05-31
Хятадын эрдэмтэд Шинжааны цөлд цагаан будаа тариалах технологи нэвтрүүлжээ. Улмаар тус улсын ШУА-ийн Орчин үеийн хөдөө аж ахуйн хүрээлэнгийн эрдэмтэд Шинжаан-Уйгурын өөртөө засах орны баруун өмнөд дэх Хотон хотын 4000 га талбайд барьсан шилэн хүлэмжнээс анхны ургацаа хураасан байна. Үржил шим багатай хөрсөнд цагаан будаа тариалж буй судлаачид цөлийн хүнд хэцүү уур амьсгал саад болохоосоо илүү боломж олгож байгаа гэнэ. Учир нь, тус нутагт нар удаан хугацаанд тусдаг, өдөр, шөнийн агаарын хэм хол зөрүүтэй байдаг нь ургамлыг нутагшуулахад тааламжтай нөхцөл болж байгаа аж. Одоогийн байдлаар цөлд босгож буй хүлэмжний үнэ нэг м/кв нь дундажаар 350 юань байгаа бөгөөд тэд Нидерландын шилэн хүлэмжийг ашиглаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.