Хятад улс Пакистаны хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө
Анд нөхдийн мэдээ
2024-05-31
Хятад улс Пакистаны холбооны олон даалгаварт хиймэл дагуулыг пүрэв гарагийн өглөөний 8 цагт амжилттай хөөргөлөө. "PakSat MM1R" хиймэл дагуулыг Сычуань мужийн Шичан хот дахь нислэгийн төвөөс “Long March-3B” зөөгч пуужингаар тойрог замд гаргасан байна. Энэ нь “Long March” пуужингийн 524 дэх нислэг болжээ. Энэ тухай Пакистаны радио "Нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой хиймэл дагуул төлөвлөгөөний дагуу ирэх наймдугаар сард мэдээлэл дамжуулж эхэлнэ" гэв. Хиймэл дагуулыг Хонконгийн "AsiaSat" компанид үйлдвэрлэсэн бөгөөд Пакистаны талд түрээсээр ашиглуулж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.