Нийслэлийн ус зайлуулах шугам, хоолойг шинэчилж байна
Анд нөхдийн мэдээ
2024-05-31
Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Баянгол дүүргийн 3, 14, 12, Сонгинохайрхан дүүргийн 29, Сүхбаатар дүүргйн 11, 13, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд ус зайлуулах шугамыг шинэчилж байгааг НЗДТГ-аас мэдээлэв. Өчигдрийн байдлаар дээр дурдсан байршлын дөрөвт нь гурван км шугам сүлжээний ажил хийж, 80 худаг суурилуулсан байна. Энэ нь 2024 онд нийслэлээс үерийн ус ихээр тогтдог 13 байршилд хийхээр төлөвлөсөн авто замын ус зайлуулах шугам, сүлжээг сайжруулах ажлын нэг хэсэг юм. Ингэхдээ хуучин төвийн шугамыг 500 мм-ийн голчтой төмөр бетон хоолойгоор сольж, борооны ус зайлуулах шугам сүлжээ, хоолойг 300 мм-ийн голчтой давхар ханатай хуванцар хоолойгоор хийж байна. Мөн төмөр бетонон хоолой дотуур халдаг утас гүйлгэж хүйтэн үед хоолойг гэсгээж ус байнга урсах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.