Дэлхийн хамгийн анхны арван их сургууль
Анд нөхдийн мэдээ
2024-05-30
Дэлхийн хамгийн эртний бөгөөд өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй их сургууль бол МЭ 859 онд лалын шашинт эмэгтэй Фатима аль-Фихригийн байгуулсан Аль-Каравийн их сургууль юм. Өнөөгийн Мароккод байдаг тус сургуулийг өөрөөр Аль-Карауин гэдэг бөгөөд 1164 жил болж байна. Үүний дараа 970 онд Египетийн Каир хотод байгуулсан Аль-Ажар их сургууль ордог. Анх лалын шашны суннит урсгалын гол сургууль байсан бол одоо шашнаас ангид хичээл заах болжээ. Гуравдугаарт, 1088 онд Италид байгуулсан Болоньягийн их сургууль ордог. Энэ бол Европын хамгийн эртний их сургууль юм. Харин үүний дараа 1096 онд байгуулагдсан Оксфордын их сургууль орно. Тэгвэл тавдугаарт, 1134 онд байгуулсан Испанийн Саламанса их сургууль орно. Зургаадугаарт, 1209 онд Оксфордоос тасран байгуулагдсан Кэмбриж жагсана. Тус сургуулийн дараа 1222 онд Болонья их сургуулиас бий болсон Падуа их сургууль ордог. Наймдугаарт, мөн л Италийн их сургууль орно. Тус сургуулийг 1224 онд Ромын эзэн хаан II Фредерик байгуулж дэлхийн анхны олон нийтэд нээлттэй их сургууль болгожээ. Есдүгээрт, 1229 онд байгуулагдсан ч 1793 онд Францын хувьсгалын улмаас сүйдсэн Тулузын их сургууль ордог. Харин аравдугаарт, Португалийн Коимбра их сургууль орно. Тус сургуулийг анх 1290 онд Лиссабонд байгуулсан ч 1537 онд Коимбра хот руу нүүлгэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.