Эртний египетчүүд хавдрыг мэс заслын аргаар эмчлэхээр оролдож байжээ
Анд нөхдийн мэдээ
2024-05-30
Эрдэмтэд 4000 гаруй жилийн өмнөх эртний египетчүүд хавдрыг эмчлэх, оношлохыг хичээж байсныг илтгэх нотолгоо оллоо. Германы Тюбингэн, Испанийн Сантьяго их сургуулийн судлаачид хавдрын өсөлтөөс шалтгаалан толгойд ургасан том ургацгийг тойруулан зүссэн сорвийг эртний хүний гавлын яснаас олсон байна. Гавлын ясыг шинжилж 30-35 настай эрэгтэйнх болохыг тогтоосон бөгөөд хавдар эрчтэй тархсаныг илтгэх 30 жижиг толбо мөн олжээ. Сорвийг шинжлэхэд хурц иртэй зүйлээр зүссэн нь тодорхой байсан тул хавдрыг мэс заслын аргаар эмчлэх оролдлого гэж үзсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.