Цахим худалдааны “Pinduoduo” компани “Alibaba”-г гүйцэж түрүүлэв
Анд нөхдийн мэдээ
2024-05-30
Хятадын цахим худалдааны “Pinduoduo” буюу PDD компанийн зах зээлийн үнэлгээ нэмэгдэж “Alibaba” компанийг ардаа орхилоо. Өнгөрөгч лхагва гарагт компани 2024 оны нэгдүгээр улирлын тайлангаа танилцуулсны дараа хувьцааны үнэ нь 7.5 хувиар өсөж Жэк Магийн компанийн зах зээлийн үнэлгээг давсан байна. Ингэхдээ “Pinduoduo” платформын зах зээлийн үнэлгээ 208 тэрбум долларт хүрсэн бол “Alibaba” платформынх 196 тэрбум доллар болжээ. Ашиг орлогынх нь гол хувийг төлбөрийн үйлчилгээний хураамж бүрдүүлж 6.14 тэрбум доллар олсон нь өмнөх жилийн мөн үеийнхэээс 327 хувиар өссөн үзүүлэлт аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.