“Apple” компани Малайзад анхны дэлгүүрээ нээнэ
Анд нөхдийн мэдээ
2024-05-30
АНУ-ын “Apple” компани ирэх сард Малайз улсад анхны дэлгүүрээ нээхээр төлөвлөжээ. Хятад, Энэтхэг, Сингапур, Тайландаас хальж Ази тив дэх зах зээлээ өргөжүүлэх гэж буй тус компани зургаадугаар сарын 22-нд Куала Лампур хотноо дэлгүүрээ нээнэ. Өнгөрөгч онд Хятадын “Huawei” компани шинэ гар утас үйлдвэрлэн борлуулсны дараа тус зах зээлд эзлэх хувь нь багасаж, дотоодын өрсөлдөгчид ялагдсан юм. Гэхдээ хамгийн олон хүн амтай Энэтхэгт анхны дэлгүүрээ нээж, үйлдвэрлэлийн төв байгуулсан билээ. Харин Малайзад гар утасны үйлдвэргүй ч “Mac” компьютерийн зарим загварыг үйлдвэрлэдэг байна. Өмнөд Азийн зэх зээлд “Apple” компанийн хүчтэй өрсөлдөгчид нь “Xiaomi”, “Oppo”, Samsung” юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.