images

Хятадын Муу усны говьд африкчууд очиж цөлжилттэй тэмцэх туршлага судалжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-29


   Хятадын Шаньши мужийн Юулин хотын Муу усны говьд Африкийн найман орны 30 мэргэжилтэн очиж цөлжилтийг хянах туршлага судалжээ. Тус хот цөлжилттэй тэмцэх төрөл бүрийн стратеги, санаачилгыг хэрэгжүүлснээр ойжилтын түвшнийг 80 жилийн хугацаанд 29 хувиар нэмсэн байна. Тодруулбал, 1949 онд газар нутгийнх нь 93 хувь элсэрхэг, ойжилтын түвшин 0.9 хувь байсан бол өдгөө 30 хувь болсон аж. Муу усны говь нь Өвөр Монголын Ордосын тэгш өндөрлөг, Шаньши мужийг дамнан оршдог, Хятадын дөрвөн том говийн нэг юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.