images

Дэлхийн хамгийн "аз жаргалтай" япон нохой өөд болов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-27


   Японы шиба инү үүлдрийн Кабосү хэмээх нохой 18 наслаад өнгөрөгч долоо хоногт өөд боллоо. Хүмүүс энэ нохойн зургийг ашиглан “Doge” мийм буюу хөгжилтэй зурагт хуудас янз бүрээр хийдэг байснаас гадна “Dogecoin” криптовалют 2013 онд гаргаж байсан юм. Учир нь, туйлын аз жаргалтай харагддаг энэ нохойн зураг 2010 онд цахим орчинд олны хайрыг татаж байв. Кабосү нохойн зурагтай “Dogecoin” койныг Илон Маск дэмжиж буйгаа илэрхийлснээр борлуулалт нь нэмэгдэж, тэр үеийн "Твиттер" платформын хайлтыг тэргүүлсэн удаатай. Нохойн эзэн Ацүко Сато өнгөрөгч баасан гарагт Инстаграм хуудсаараа дамжуулан “Нохой маань миний гарыг дэрлэн, өвдөж зоволгүйгээр тайван нойрслоо” хэмээн зарлажээ. Улмаар Кабосүд хайртай хүмүүст хандан “Кабосү дэлхийн хамгийн аз жаргалтай нохой байсан нь намайг ч бас дэлхийн хамгийн аз жаргалтай эзэн болгосон” хэмээгээд тэдэнд талархал илэрхийлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.