images

Хятад: 71 настай хүнд гахайн бөөр шилжүүлэн суулгалаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-27


   Хятадын Анхуй мужийн нийслэл Хэфэй хот дахь Анхуй анагаах ухааны их сургуулийн “The First Affiliated” эмнэлгийн эмч нар генийг нь өөрчилсөн гахайн бөөрийг хүнд амжилттай шилжүүлэн суулгажээ.  Гахайн бөөрийг хавдраар өвдсөн 71 настай эрэгтэйд одоогоос арав хоногийн өмнө шилжүүлэн суулгаж, өвчтөний бие сайжирсны дараа буюу өнгөрөгч баасан гарагт олон нийтэд мэдээлснийг "China Daily" сонин уламжлав. Мэс заслыг Юннанийн Хөдөө аж ахуйн их сургуулийн эмч нар хамтарч хийжээ. Сонирхуулахад, өнгөрөгч гуравдугаар сарын эцсээр тус улсын Шиань хотын эмнэлэгт гахайн бөөрийг тархины үхжилттэй өвчтөнд амжилттай шилжүүлэн суулгасан юм. Харин үүнтэй ижил аргаар гахайн бөөр суулгуулсан АНУ-ын иргэн удалгүй нас барсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.