Хятад, Япон, Өмнөд Солонгосын гурван талт дээд хэмжээний уулзалт Сөүлд болно
Анд нөхдийн мэдээ
2024-05-24
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо ирэх даваа гарагт гурван улсын дээд хэмжээний уулзалт болох гэж байна. Уулзалтад Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёль, Японы Ерөнхий сайд Фүмио Кишида, Хятадын Ерөнхий сайд Ли Цянь нар оролцож эдийн засаг, хүн хоорондын солилцоо зэрэг өргөн сэдвээр ярилцах ажээ. Гурван улсын дээд хэмжээний уулзалт хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сард Хятадын Чэндү хотод болсон юм. Өнгөрөгч даваа гарагт Тайванийн шинэ ерөнхийлөгч Лай Чин-Тэ тангараг өргөхдөө Хятад улсыг цэргийн сүрдүүлгээ зогсоохыг шаардсаны улмаас Бээжин Тайванийг тойрон хоёр өдрийн цэргийн сургуулилалт эхлүүлэн хариу бариад байгаа энэ үед гурван улсын төрийн тэргүүн энэ асуудлаар ярилцах эсэх нь тодорхойгүй байгааг албаны хүн хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.