images

Хакүхо М.Даваажаргал Монголын спортын арбитрын анхны хүндэт ерөнхийлөгч болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-24


   Японы мэргэжлийн сүмод тасралтгүй 24 жил амжилттай барилдаж, Гиннесийн таван амжилт тогтоосон Мөнхбатын Даваажаргалыг Монголын үндэсний спортын арбитрын хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжиллөө. Сүмо бөхөөс дэвжээний эзэн багш хүртлээ явсан түүнийг их спортдоо шударга үнэнээр зүтгэж, бусдадаа үлгэрлэсэн хэмээн үзжээ. Монголын үндэсний спортын арбитрын Удирдах зөвлөл энэ шийдвэрийг өнгөрөгч сарын 19-ний өдөр гаргасан бол өргөмжлөлийг нь өчигдөр МҮСА-ын ерөнхийлөгч Г.Батзаяа Токио хотноо М.Даваажаргалд гардуулан өгсөн байна. М.Даваажаргал нь 2005 онд "Алтан гадас" одон, 2006 онд "Гавьяат тамирчин" цол тэмдэг, 2007 онд Сүхбаатарын одон, 2015 онд "Хөдөлмөрийн баатар" цол хүртжээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.