images

Төв талбайд тоглох “Учиртай гурван толгой”-д хэн хэн дуулах вэ?

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-24


   Үндэсний их баяр наадмаар Сүхбаатарын талбайд тоглуулахаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын санаачилсан “Учиртай гурван толгой” дуурьд тоглох жүжигчид өчигдөр орой тодорлоо. Тухайлбал, Юндэнд Улсын филармонийн гоцлол дуучин Э.Анхбаяр, Нансалмаад УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран, Балганд УДБЭТ-ын гоцлол дуучин О.Хүрэлбаатар, Хоролмаад УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Одонзаяа, Худалдаачинд УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Отгонбат, Бүүвэйчид УДБЭТ-ын гоцлол дуучин М.Дариймаа дуулахаар болжээ. Сонгон шалгаруулалтад мэргэжлийн урлагийн байгууллагын болон орон нутгийн театр чуулгуудаас 30 гаруй уран бүтээлч оролцсон байна. Нийслэлээс Юндэн, Балган, Нансалмаа, Хоролмаа нарын дүрд шалгарсан уран бүтээлчдийг тус бүр 20 сая, Худалдаачин, Бүүвэйч нарыг 10 сая төгрөгөөр урамшуулна. Дуучин Э.Анхбаяр өмнө нь “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд тоглосон туршлагатай, ОХУ, Япон, Австри, Голланд, Бельги, Грек, Италийн театрын тайзнаа дуулж, олон улсын уралдаан тэмцээний шагнал хүртсэн уран бүтээлч юм. Дуучин Б.Энхнаран мөн ОХУ, Япон, Австри, Италийн театрын тайзнаа дуулж байжээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.