Турк: Монгол дугуйчид багаараа хүрэл медаль хүртлээ
Чихэнд чимэгтэй
2024-05-23
14 улсын 89 баг тамирчид өрсөлдсөн Туркийн "Tour of Sakarya" тэмцээнд монгол дугуйчид багаараа хүрэл медаль хүртлээ. Дэлхийн дугуйн холбооны 2.2 зэрэглэлд багтдаг тус тэмцээн дөрвөн өдрийн турш үргэлжилж, манай улсаас олон улсын хэмжээний мастер Б.Идэрболд нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байранд орж, Монголын дугуйн холбоонд UCI-ийн 20 оноо авчирсан юм. Харин тэмцээний тэргүүн байранд Хятадын баг, дэд байранд Узбекистаны баг тус тус шалгарчээ. Монголын багийн дараагийн тэмцээн энэ сарын 27-31-ний өдрүүдэд Узбекистан улсад болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.