Эверэстэд осолдсон монгол уулчдад зориулан 108 мод тарьж, зул өргөнө
Чихэнд чимэгтэй
2024-05-23
Эверэстэд осолдсон монгол уулчдын дурсгалд зориулж өнөөдөр буюу Бурхан багшийн их дүйчин өдрөөр Баянзүрх дүүрэг дэхь Эко цэцэрлэгт хүрээлэнд 108 мод тарихаар болжээ. Хүрээлэнгийн хоёр хэсэгт тус бүрд нь 108 модтой ногоон төгөл байгуулах бөгөөд Монголын уулчдын холбооноос энэ арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн энэ сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбайд уулчдын клубууд нэгдэн 108 зул өргөх аж. Монголын уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар Эверэстийн оргилд тавдугаар сарын 13-ны өглөө 11:57 минутад гарснаар Эверэстийн оргилд хөтөчгүй гарсан анхны монгол уулчид болсон билээ. Тэд тавдугаар сарын 12-нд 7925 метрийн өндөрт орших дөрөвдүгээр зогсоолоос дээш авирсан бөгөөд хоёр хоногийн дараа сураг тасарсан юм. Улмаар эрэн хайх аврах ажиллагаа явуулж, тавдугаар сарын 17-нд Ц.Өсөхжаргалын цогцсыг 8600 метр өндөр Өмнөд оргилоос, Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг 8400 метр дэх уулын тагтнаас олсон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.