images

Аялал жуулчлалын салбарын үнэлгээгээр Монгол дэлхийд 85-д жагсав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-23


   Дэлхийн эдийн засгийн форумаас “Аялал, жуулчлалын хөгжлийн индекс 2024” тайланг өнгөрөгч мягмар гарагт танилцууллаа. Нийт 119 улс судалгаанд хамрагдсанаас АНУ, Испани, Япон, Франц, Австрали, Герман, Англи, Хятад, Итали, Швейцар аялахад хамгийн тохиромжтой орноор тодорчээ. Тухайлбал, Япон улс соёл, байгаль, зам тээврийн дэд бүтцээрээ өндөр оноо авч Ази, Номхон далайн бүсийг тэргүүлэв. Харин манай улс 85 дугаар байрт жагслаа. Ингэхдээ нийт таван багцийн 17 шалгуур үзүүлэлтээс хамгийн өндөр оноо авсан нь эрүүл мэнд, эрүүл ахуй (5.7), үнийн өрсөлдөх чадвар (5.47), аюулгүй байдал (5.25) байна. Тус байгууллагаас шалгуур үзүүлэлт тус бүрийг 1-7 оноогоор үнэлсэн бөгөөд манайх дунджаар 3.57 оноо авсан нь тэргүүлсэн АНУ-аас 1.67 оноогоор бага юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.