images

Эверэстийн оргилд 30 дахь удаагаа гарав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-23


   Балбын уулын хөтөч Ками Рита өчигдөр өглөө 07:49 минутад Эверэстийн оргилд 30 дахь удаагаа гарч өөрийнхөө тогтоосон дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ. Тэрбээр хамгийн сүүлд тавдугаар сарын 12-нд буюу ердөө арав хоногийн өмнө 29 дэх удаагаа дэлхийн ноён оргилд гарч мөн л дээд амжилт эвдсэн юм. Ихэнх уулчин, уулын хөтөч мөнх цаст ууланд гарахад тохиромжтой цаг агаар бүхий хүйтний улиралд нэг удаа гарч амждаг бол К.Рита гурав дахь удаагаа 10 хоногийн дотор хоёр удаа Эверэстийн оргилд хүрэв. Анх 2019 оны тавдугаар сарын 15, 21-нд, өнгөрсөн онд тавдугаар сарын 16, 23-нд оргилд гарсан аж. Уг оргилд хамгийн олон гарсан дэлхийн анхны хүн тэрбээр 1970 оны нэгдүгээр сарын 2-нд Балбын Коши мужийн нэгэн тосгонд төрсөн, одоо 54 настай. Анх 1994 онд Эверестэд авирах экспедицэд туслах хийж уулчин болсон бөгөөд өдгөө “Seven Summit Treks”, “14 Peaks Expedition” компанид ахлах хөтөч хийж байна. Тэрбээр Хималайн нурууны ноён оргилоос гадна “Үхлийн оргил” гэдэг К2, Лхоцед нэг нэг, Манаслуд гурав, Чо Оюуд найман удаа авирсан уулчин юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.