images

“Disability Expo”: Хөгжлийн бэрхшээлтэй 113 иргэнийг ажилд зуучлав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-21


     "Disability Expo" нэгдсэн арга хэмжээ өчигдөр Улаанбаатар хотод болж өндөрлөлөө. Тус өдөрлөгт ажил хайж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд зуучлах, үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь сурталчлах, технологийн шийдлүүдийг танилцуулж, нээлттэй илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлжээ. Нийт 45 ажил олгогч байгууллага 187 ажлын байр санал болгож, 106 иргэн оролцсоноос давхардсан тоогоор 113 иргэн ажилд орохоор анкет бөглөсөн байна. Түүнчлэн 14 иргэн тэр өдөртөө шууд ажилд орохоор болсон бол “UBCab” компани хөдөлмөр эрхэлж буй тулгуур эрхтний бэрхшээлтэй 20 иргэнд энэ оныг дуустал такси үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Мөн энэ үеэр дөрвөн сая гаруй төгрөгийн бараа, бүтээгдэхүүний борлуулж, зургаан иргэн 3Ард шоп3 онлайн дэлгүүрээр бараа, бүтээгдэхүүнээ байнга борлуулахаар гэрээ байгуулсан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.