Эминэмийн охин хуримаа хийлээ
Анд нөхдийн мэдээ
2024-05-22
Америкийн алдарт рэппер, 46 настай Эминэмийн охин Хэйли Жэйд оюутан байхаасаа хойш зургаан жил үерхэж, жилийн өмнө сүй тавьсан Эван МакКлинтоктой өнгөрсөн долоо хоногт албан ёсоор гэр бүл болжээ. Тэрбээр даваа гарагт Инстаграм хуудсаараа дамжуулан “Энэ долоо хоногийг эхнэр хүн болж эхлүүллээ. Амралтын өдрийг хайртай хүмүүстэйгээ инээж хөөрч, аз жаргалын нулимс унагаж, маш их хайрыг мэдэрлээ. Эван бид хоёрыг дэмжиж, эхнэр, нөхрийн хувиар амьдралын шинэ хуудсаа эхлүүлэхэд хамт байсан гэр бүл, найз нөхдөдөө маш их талархаж байна" гэжээ. Хуримын ёслол Мичиган мужийн Батл Крик хотын сүмд болж, олон алдартан уригдсаны зэрэгцээ аав, охин хоёр баярыг онцгой болгохын тулд хуримын бүжиг хийсэн талаар хэвлэлүүд мэдээлэв. Эминэм болон түүний хуучин эхнэр Кимберли Энн Скотт нараас төрсөн, өдгөө 28 настай Хэйли Жэйдийн хувьд Мичиганы их сургуулийг сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн бол нөхөр Э.МакКлинток эдийн засагчаар төгсжээ. Мөн Эминэмийн өргөж авсан охин Алайна Скотт олон жил үерхсэн найз залуутайгаа өнгөрсөн жилийн зургаадугаар сард хуримласан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.