images

Тайванийн шинэ ерөнхийлөгч тангаргаа өргөв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-21


   Тайванийн шинэ ерөнхийлөгч Лай Чин-Тэгийн тангараг өргөх ёслол өчигдөр боллоо. Тэрбээр үг хэлэх үеэрээ Хятад улсыг өөртөө засан тогтнохынх нь эсрэг цэрэг армиар сүрдүүлэхээ зогсоохыг уриалав. Тэрбээр цар тахал, цэргийн дарамт ихэссэн үед Тайванийг найман жил удирдаж эдийн засаг, нийгмээ хөгжүүлсэн Цай Ин Вэний эрх мэдлийг шилжүүлэн авч байгаа юм. Мөн тэр өмнөх ерөнхийлөгчийн үед дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Түүний тангараг өргөх ёслолыг үзэхээр Тайпэй дэх Ерөнхийлөгчийн ордны өмнө мянга мянган хүн цуглажээ. Мөн нисдэг тэргээр Тайванийн далбааг намируулж, ардын дуу хууртайгаар ёслолыг нижгэр хийсэн байна. Харин шинэ ерөнхийлөгчид АНУ, Япон болон Европын зарим орноос буюу 12 улсаас баярын мэндчилгээ илгээжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.