images

Өвөр Монголын Чифэн хотоос 165 сая жилийн өмнөх соно олов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-21


   Өвөр Монголын Чифэн хотоос Юрийн галавын дунд үед хамаарах буюу одоогоос 165 сая жилийн өмнөх сонын (New Euthemistid Damsel-Dragonfly) үлдэгдлийг хоёр хоногийн өмнө оллоо. Уг олдвор нь сонын хувьсал, экологийн дасан зохицох чадвар, байгалийн түүхийг судлахад шинжлэх ухааны чухал ач холбогдолтой ажээ. Энэ талаар “Capital Normal” их сургуулийн амьдралын шинжлэх ухааны сургуулийн профессор Рэн Дон “Уг шавжийн үлдэгдэл бол тухайн цаг үеэс хамгийн сайн хадгалагдаж үлдсэн сонын олдворуудын нэг” гэсэн байна. Учир нь, шавжийн их бие, далавч, бэлэг эрхтэн сайн хадгалагдсан тул эм шавж гэдгийг нь тодорхойлоход хялбар байсан гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.