images

Их Британийн Ерөнхий сайд хаанаасаа баян болов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-21


   Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, түүний эхнэр Акшата Мурти нарын хөрөнгө өнгөрсөн жил 122 сая паундаар өссөн талаар “Sunday Times Rich List” зарлалаа. Тодруулбал, хөрөнгө нь 529 саяас 651 сая паунд болжээ. Үүнд А.Муртигийн аавын үүсгэн байгуулсан Энэтхэгийн технологийн салбарын аварга компани “Infosys” дэх тэдний хувьцаа гол нөлөөг үзүүлжээ. Ингэснээр тэдний гэр бүлийн хөрөнгө III Чарльз хааныхаас давсан байна. Хааны хөрөнгө 2022 онд 600 сая паунд байсан бол өнгөрсөн онд арван саяар нэмэгджээ. Сонирхуулахад, Их Британийн хамгийн баян хүнээр 37.2 тэрбум паундын хөрөнгөтэй Гопи Хиндуяа, түүний гэр бүл тодорчээ. Тэрбээр энэтхэг-британи гаралтай, 84 настай, “Hindujа” конгломератын эзэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.