images

Ордос хотын гурван хошуу Хятадын 100 шилдэг бүсийн нэг болжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-20


   Бээжингээс зарласан 2024 оны тус улсын “100 шилдэг бүс”-ийн жагсаалтад Өвөр Монголын Ордос хотын Зүүнгар, Эзэн хороо, Үүшин хошуу багтсан байна.  Зүүнгар, Эзэн хороо уг жагсаалтад өмнөх жилүүдийн байр сууриа хадгалсан нь энэ юм. 2023 онд Зүүнгар хошууны ДНБ 140.03 тэрбум юань болж 29-д эрэмбэлэгдсэн бол Эзэн хорооны ДНБ 122.09 тэрбум юаньд хүрч 41-т жагссан байна. Харин улсын нэгдсэн төсвийн орлогод оруулсан хөрөнгөөр Зүүнгар долоод, Эзэн хороо есөд, Үүшин хошуу 86-д оржээ. Өнгөрсөн онд Зүүнгар хошуунд 60 томоохон бүтээн байгуулалтын ажил эхэлж, 30 тэрбум юанийн хөрөнгө оруулалт татсаны дотор 10 мянган метр/тонн устөрөгчийн үйлдвэрийн төсөл эхэлсэн байна. Тус хошуу мөн онд 365 сая тон түүхий нүүрс худалдаж, 48 тэрбум кВт цахилгаан үйлдвэрлэн 25 муж, бүсийг эрчим хүчээр хангажээ. Харин Эзэн хороо 203 сая тонн түүхий нүүрс борлуулж, 1.37 тэрбум кВт эрчим хүч үйлдвэрлэж, нэг тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар 22 том төсөл хэрэгжүүлсэн аж. Үүшин хошууны ДНБ 2023 онд 11.38 тэрбум юаньд хүрснээр энэ жил анх удаа 100 шилдэг бүсийн нэг болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.