images

NASA-гийн сансрын хөлөг Бархасбадь гарагийн дагуулын зургийг илгээлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-20


   NASA-гийн “Juno сансрын хөлөг 900 сая км-ийн алсаас Нарны аймгийн хамгийн том гараг болох Бархасбадийн дагуул бяцхан сарны зургийг илгээжээ. Амальтэа гэж нэрлэдэг энэ дагуул 84 км-ийн радиустай буюу манай сарнаас 20 дахин жижиг хэмжээтэй юм. Гэхдээ дугариг гэхээсээ илүү зууван маягийн хэлбэртэй аж. NASA-гийн эрдэмтэд уг биетийг жижиг боловч Нарны аймгийн хамгийн тод улаан өнгөтэй обьект гэв. Энэ нь Бархасбадь гарагийн одоогоор мэдэгдэж буй 95 дагуулын нэг бөгөөд анх 1892 онд Эдвард Бэрнард илрүүлжээ. Харин 2000 оноос хойш гараг судлаач эрдэмтэд ийм хэлбэртэй сар хараагүй байсан гэнэ. Амальтэа тус гарагийн том улаан цэгийн дээхэнтэй харагдсан бөгөөд тойрог зам нь гарагтаа хамгийн ойр аж.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.