images

Парисын Олимпын 3x3 сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөх багууд тодорлоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-20


   Унгарын Дебрецен хотноо Олимпын эрх олгох 3x3 сагсан бөмбөгийн ДАШТ болж өчигдөр өндөрлөлөө. Манай улсаас оролцсон эрэгтэй, эмэгтэй тамирчид эцсийн мөч хүртэл хүч үзэж ялагдав. Олимпын сүүлчийн хоёр эрхийн төлөөх тэмцээнд Монголын эрэгтэй шигшээ баг Францын багт 21:20, Польшийн багт 22:20 харьцаатайгаар хожигдлоо. Харин эмэгтэй баг Египетийг хожиж, Испани, Японд хожигдсон юм. Ингэснээр Парисын Олимпын эрэгтэйчүүдийн ангилалд Серби, АНУ, Хятад, Латви, Нидерланд, Франц, Литва, Польш, эмэгтэйчүүдэд Хятад, АНУ, Франц, Азербайжан, Австрали, Герман, Испани, Канадын баг өрсөлдөхөөр боллоо.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.