images

Орон нутагт ажиллах залууст сургалтын тэтгэлэг болон орон сууцны дэмжлэг үзүүлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-18


     Өнөөдөр Дундговь аймагт найман төрийн албан хаагчид орон сууцны батламж гардуулж, 22 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгов. Тус аймагт өнгөрсөн жил “Хүний нөөцийг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр”-ийг ИТХ-аар хэлэлцэж батлуулж байжээ. Энэ хүрээнд өнөөдөр төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллаж байгаа найман албан хаагчид байр, орон сууцны дэмжлэг үзүүлсэн байна. Мөн аймгийн Засаг даргын “Хүний хөгжлийг дэмжих жил” захирамжийн хүрээнд орон нутагт нэн шаардлагатай боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, инженерийн мэргэжлээр суралцаж төгсөх төрийн өмчийн их дээд сургуулийн 22 оюутанд сургалтын төлбөрын 57.2 сая төгрөгийн  тэтгэлэг олгосон байна. Улмаар тэдгээр оюутнуудтай орон нутагт ажиллах гэрээ байгуулж тэдний төлөөллүүдийн санал бодлыг сонсжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.